Н.Нямжаргал: Залуучууд улс төрд шинэ соёл тогтоох цаг болсон

414

Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд амьдардаг хоёр хүүхдийн ээж Н.Нямжаргал өнгөрсөн арваннэгдүгээр сард Увсаас ирсэн. Хотод ирээд Баянгол дүүрэгт нэгэн төрийн өмчит компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд оржээ. Гэтэл тухайн байгууллагад 14 хүний нэр дээр сул цалин тавьж байгааг олж мэдсэн байна. Бараг 900 сая төгрөг хийсвэрээр зарлагадсан асуудлыг даргадаа хэлтэл ажлыг нь сольж утасны оператор болгожээ.
“Намайг яагаад ийм хууль бус юм хийгээд байгааг даргаасаа асуухад чи хөдөөний хүн юу ч мэдэхгүй гэж хэлсэн. Би залуу хүн учраас шударга бус энэ зүйлийг зүгээр хараад сууж чадаагүй. Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлтээ өгсөн байгаа. Харамсалтай нь одоо болтол шийдэгдээгүй байна. Төсвийн мөнгө, ард түмний татварын орлогоос яаж хулгай хийж байгаа наад захын жишээ ийм байна. Одоо болимоор байна. Залуучууд дуу хоолойгоо нийлүүлээд сайн сайхны төлөө хамтдаа тэмцмээр байна. Бид хэдий болтол дуугүй явах вэ. Одоо бид залуучуудыг дэмжих цаг болсон” гэж тэрээр үргэлжлүүлэн ярилаа.
 
Энэ яриа бол өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд болсон яриа.
УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Энхбаярын Батшугар, Мижидийн Тулга нар тойргийн иргэд, сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох уулзалтууд үргэлжилсээр байна.
Иргэдийн хувьд энэ удаагийн сонгуульд залуучуудыг дэмжинэ гэсэн хандлага маш их байна. Олон жил сонгуульд янз бүрийн амлалт өгч гарч ирдэг намууд өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил байхгүй байгаа нь сонгогчдын итгэлийг алджээ. Тиймээс нэр дэвшигчидтэй уулзах үеэрээ ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа, сонгуульд ялсан тохиолдолд ярьж байгаа хэрэгжүүлэх эсэхийг түлхүү асууж сонирхож байсан юм.
Тиймээс “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Э.Батшугар, М.Тулга нар уулзалт болгон дээрээ иргэдэд хандаж гурван амлалт өгч байна.
Нэгдүгээрт, бид хэзээ ч худлаа ярихгүй, хулгай хийхгүй, хоёрдугаарт сэтгэл гаргаж ажиллана, гуравдугаарт бидний ойр тойрны хэн ч төсвийн мөнгөтэй орооцолдохгүй, татварын мөнгөнөөс хумслахгүй гэдгээ амлаж байна гэв. Тэд Их хуралд сонгогдсон ч байсан, сонгогдоогүй ч байсан энэ гурван амлалтаа биелүүлнэ, хэрэв чадахгүй бол сайн дураараа огцрох болно гэдгээ хэлж байна. Ингэснээр залуучууд улс төрд шинэ соёлыг авчирна гэв.
 
Эх сурвалж: Нэр дэвшигч Э.Батшугарын сонгуулийн штаб


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn