Битүүмжилсэн сургууль, цэцэрлэгийг нээлээ

841
Сонгинохайрхан дүүрэг дэх ерөнхий боловсролын 153-р сургууль, 287-р цэцэрлэгийг тус барилгыг барьсан “Сүмт өргөө” компани битүүмжилсэн хэрэг гарлаа. Тодруулбал, тус компани Сангийн яамнаас мөнгөө авч чадахгүй байгаа учир ийм арга хэмжээ авч байна гэсэн мэдэгдлийг сургууль, цэцэрлэгийн барилга дээр нааж, үүдийг нь гинжилж, хүн орох боломжгүй болгожээ.
153-р сургууль энэ жил ашиглалтад орж, 1600 гаруй хүүхэд энд хичээллэж байна. Гэтэл өнөөдөр өглөө хичээлдээ иртэл сургууль нь битүүмжлэгдсэн байдалтай байжээ. Цэцэрлэгийн хувьд энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр байсан аж.
“Сүмт өргөө” компанийн хувьд эдгээр барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн юм байна.
Санхүүжилт шийдвэрлэгдэхгүй удаарширч байгаа учир сургууль, цэцэрлэгийн барилгыг битүүмжилнэ гэдгээ тухайн байгууллагуудын удирдлага болон цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгджээ.
Энэ үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хууль бус үйлдэл гэж үзэж, цагдаа хүчний байгууллагуудтай хамтран сургууль, цэцэрлэгийг нээж, хэвийн үйл ажиллагаа явуулахаар боллоо. Тэрээр барилгыг улсын комисс хүлээн авч аль хэдийнэ компанийн эзэмшлээс гарсан. Гэрээнд тусгагдсан бусад боломжоор хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэлгүй 2000 гаруй хүүхдийн сурч боловсрох эрхэд ноцтой халдсан компанид гомдол гаргана. Энэ бол томчуудын асуудал, үүний золиос нь хүүхэд байж болохгүй гэдгийг хэлж байв.
Сургууль, цэцэрлэг ийн хэвийн үйл ажиллагаа явуулахаар боллоо. Өнөөдөр, маргааш хоёр эдгээр байгууллага дээр цагдаагийн байнгын эргүүл ажиллаж, аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn