Өнгөрсөн сонгуулиар Батшугарт өгсөн санал минь хаачив гэж ахмадууд асууж байна

392
 
Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Монгол Улс Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, мөн СХД-ийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороо буюу НИТХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч Э. Батшугар нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллах үеэрээ ахмадын баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улсад оршин суугаа хүн амын 7.3 хувь буюу 232 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Тэдний 69 хувь нь хотод болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 31 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг аж.
Харин Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан бол хамгийн олон хүн амтай дүүрэг. Тиймээс ахмадын тоогоороо ч тэргүүлдэг. Харамсалтай нь тус дүүрэгт төрийн бодлого дутагдсанаас хүн амын амжиргааны төвшин харьцангуй доогуур, ажилгүйдэл, ядуурал ихтэй, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалтаас гээгддэг байдал хэвээр байна. Үүнийг дагаад гэр хороололд суугаа ахмадууд маань ядруухан амьдарч байгаагаа хэлж байна.
Тухайлбал, манай улсын нийт ахмад настнуудын  30 хувь нь орон сууцанд амьдардаг бол, 70 хувь нь байшин болон монгол гэрт амьдардаг гэсэн судалгаа байгаа нь үүнийг төвөггүй  илтгэж байгаа юм.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: Юуны түрүүнд бүх ахмадууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, урт наслаж удаан жаргаарай гэж ерөөе. Өнөөдөр СХД-ийн ахмад настнуудын гэрээр орж зовлон жаргалыг нь сонсоод явж байна. Хүнсний талоноороо барьцаалагдаад сонгуулийн саналаа хүчээр булаалгаснаа ярих нэгэн байхад хулгайлсан мөнгийг нь авсан ч саналаа өөрсдийнхөөрөө өгсөн гэж ярих нь ч байна.Сонгууль нь шударга болдоггүй, саналаа луйвардуулдаг улсад хүний эрх чөлөө, ардчилал гэж яриад ямар ч хэрэггүй.Хүний амьдрал сайхан байж чадахгүй нь бүр тодорхой. Тиймээс үр хүүхдүүд минь хил хурдан нээгдээсэй гадагшаа гарах юмсан л гэж ярьцгаах юм. Монголдоо сайхан амьдраасай гэж настнууд маань санааширч сууна.
Хүний амьдрал сайхан байж чадахгүй гэдэг нь тодорхой. Өөрчилье гэхээр хүмүүсийн нүд сэргэж байна. Гадагшаа л явьчя монголд айж чадахгүй нь манай хүүхдүүд хорио хурдан джаасай гэж ярьж байна. Тийм биш байгаасай Монголдоо сайхан амьдраасай гэж тэд маань санааширч сууна. Ахмадууд ядаж тэтгэврийн зээлгүй байх ёстой юм. Зээлтэй байсан ч хүүгүй зээлэх ёстой. Нийгмийн даатгал нэрээр насаараа төлсөн мөнгөө төрд хадгалуулчихаад буцаагаад авахдаа хүүтэй авна гэж байж болохгүй шүү дээ. 
Манай намын ярьж байгаа зүйлс, мөрийн хөтөлбөр бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг иргэд маань ойлгодог болсон байна. Өнгөрсөн сонгуулиар Батшугарыг дэмжсэн, Тулгыг дэмжсэн санал минь хаачсан бол гэж гайхсан хүмүүс их байна. Тиймээс энэ удаа та бүхэндээ уриалахад бидэнд итгэсэн тэр саналаа дахиад өгөөрэй. Бүгдээрээ одоо өөрчилье. Хүний сайхан амьдрах хүсэл тэмүүллийг дэмжье, бодит болгоё.
МАХН-ын НИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн “Та бидний хот” мөрийн хөтөлбөрт зорилтот бүлэгт чиглэсэн шийдлүүд тодорхой орсон байна. Тухайлбал нас насны онцлогт харгалзсан хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн болон хувийн салбарт нас, хүйс, нийгмийн байдлаар ялгаварладаг байдлыг зогсоох, ахмадуудын нийслэлийн төр засгийн байгууллагад сайн дурын зөвлөхөөр зохих урамшуулалтайгаар ажиллуулсан ААН-үүдийг урамшуулах тогтолцоо бүрдүүлэх гэсэн заалтууд байгаа юм. Мөн  нь эрүүл мэндийн үйлчилгээ, “Өрх бүрт орон сууц” гэх мэт ахмадуудад зориулсан тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх заалтууд багтсан байгаа юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn