17 сая төгрөгөөр “орон сууц”-тай болсон гэр бүл

420
Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Зүүн салааны 7-р гудамжинд оршин суух Х.Эрдэнэбаясгалангийнх. Хоёр жилийн өмнө таван ханатай монгол гэртээ зургуулаа амьдардаг байсан тэд өөрсдийн гараар 114 метр квадрат тохилог сууцыг барьж босгожээ.
Х.Эрдэнэбаясгалан “Өсөх гурил” компанид технологич хийдэг, харин эхнэр Х.Цэцэгмаа нь ХӨСҮТ-д тогооч ажилтай, ээж А.Нармандах нь тэтгэвэртээ гараад хоёр жил болж байгаа ийм нэгэн энгийн айл байна. Тэд гар дээрээ таван сая төгрөгтэй байхдаа байшингийнхаа ажлыг эхлүүлж, цалингийн зээл аван таван сарын хугацаанд энэ байшинг барьж дуусгажээ.
114 метр квадрат энэ байшин дөрвөн өрөөтэй. Угаалгын болон 00-ийн хэсгийг байшин дотроо шийдсэн. Нам даралтын зуух болон цахилгаанаар гэсэн хосолмол аргаар дулаанаа шийджээ. 7 хоногтоо нэг удаа нэг тоннын ус дуудлагаар худалдан авдаг бөгөөд гэрийн усны бүх хэрэгцээ болон гадаах талбайд нь тарьсан мод бут, ургамлыг тарихад хангалттай хүрдэг гэнэ.
Энэ гэр бүлийн хосууд нийлээд 1.5 сая төгрөгийн цалингийн орлоготой. Энэ байшингийн бүх зүйлийг өөрсдийн гараар барьсан бөгөөд барилгын талын мэдлэг байхгүй ч интернэтээс бүх зааврыг харж барьсан гэнэ. Барилгын нийт өртөг 17 сая төгрөг болжээ. Хашаандаа тав тухтай, тохилог амьдарч байгаа олон өрхийн төлөөлөл болсон хөдөлмөрч энэ гэр бүлийнхний дараагийн төлөвлөгөө нь нарийн ногооны хүлэмж гэсэн. Ээж А.Нармандах нь мөн ХӨСҮТ-д насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан бөгөөд хүүхдүүддээ тусалж хоёр гэрээрээ амьдардаг, сүү худалдаж аваад тараг, ааруул, өрөм зэрэг цагаан идээгээ тогтмол хийдэг байна.
МАХН-ын “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр нь яг энэ айл шиг хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй иргэдийн хүсэл санаачилгыг дэмжин, орон сууцны ипотекийн зээл гэх мэт хөтөлбөрийн ижил нөхцлөөр хашаа байшингаа тохижуулах, орчин үеийн дэд бүтцэд холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх ажлыг эхлүүлэх томоохон зорилготой билээ.

Э.БАТШУГАР: “ӨРХ БҮРТ ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ ӨРХҮҮДЭД БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛОХ ЮМ

 
Улаанбаатарын хамгийн олон хүн амтай, гэр хороолол зонхилсон том дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороо буюу Баянхошуу орчимд энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байгаа Энхбаярын Батшугар иргэд, сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтууд үргэлжилсээр байгаа.
Энэ үеэр иргэдийн хамгийн их асууж сураглаж байгаа сэдэв бол орон сууц байв. Цаг агаар хүйтрэхийн хэрээр тэдэнд хамгийн тулгамдсан асуудал нь энэ болдог.
Энэ талаар нэр дэвшигч Э.Батшугар “Бид сонголтоо хийхдээ юуны түрүүнд өнгөрсөн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Иргэд сонгогчидтойгоо уулзахдаа ч би энэ тухай эхлээд асууж байгаа. Амьдран суугаа орчин нөхцлөөсөө шалтгаалж тав тухтай орчинд амьдрах үндсэн эрхээ хязгаарлуулж, гадуурхагдаж байгаа нь шударга зүйл биш. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг иргэд маань их асууж байна. Энэ хөтөлбөр нь зөвхөн байртай болгох тухай асуудал биш эзэмшил газар дээрээ, хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй хүмүүс ч хөтөлбөрийн нөхцлөөр тохилог, дулаан байшингаа барьж болно. Хамгийн гол нь бид ус, дулаан, бохирын дэд бүтцийг нь шийдэж өгөх ёстой юм” гэж ярилаа.
 
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn