Өнөөдөр худалдаа, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй

264


Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуультай холбоотойгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн: 
67.1
.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:
67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах
67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах
67.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах-ыг хориглоно гэж заажээ. Энэ хуулийн дагуу сонгуулийн санал хураах өдөр худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Мөн зургаадугаар сарын 8-наас 10-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглох захирамжийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар гаргажээ. Сонгуулийн санал хураах өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn