Имарт ТОП-100 ААН-ийн 40-р байранд эрэмбэлэгдлээ

310

“Скайхайпермаркет” ХХК буюу 
Имарт хайпермаркет нь өнөөдөр Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 40-р байранд эрэмбэлэгдлээ. Үүд хаалгаа нээгээд 5 жилийнхээ босгон дээр ирж буй Имартынхан анхны жилээ 98-р байранд эрэмблэгдэж байсан бол жил ирэх тусам дээшилж өнгөрсөн жилээс 12 байраар урагшилсан амжилтыг үзүүллээ.
Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа.
ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох 5 үзүүлэлтээр Имарт дараах байдалтай байна. Үүнд Борлуулалтын орлогын эрэмбээр 42, Татварын оролгын эрэмбээр 49, Хөрөнгийн эрэмбээр 52, Ашгийн хэмжээний эрэмбээр 73, Даатгуулагчийн тооны эрэмбээр 28 гэх мэт үзүүлэлттэй байсан ба одоогийн байдлаар нийт 2,500 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа юм.
Хөдөлмөрч хичээнгүй хамт олондоо хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж, эх орныхоо хөгжил цэнэглэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан, илүү амжилттай Имартыг хамтдаа бүтээлцэх эзэд нь байхыг хүсэн ерөөе.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn