ОХУ-д “Омикрон” хувилбарын тохиолдол илрээгүй

371

Коронавирусний шинэ хувилбар болох “Омикрон” өнөөдрийн байдлаар ОХУ-д илрээгүй байна гэж Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын Тархвар судлалын хүрээлэнгийн хүний өвчнийг оношлох шинэ аргыг боловсруулах эрдэм шинжилгээний бүлгийн дарга Камиль Хафизов ням гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
 “Ням гаргийн байдлаар “омикрон” хувилбар Орост илрээгүй. Үүний зэрэгцээ коронавирусний генийн дарааллыг тогтоох, тэр дундаа саяхан гадаадын орнуудад зорчсон өвчтөнүүдээс сорьц авч тогтоох ажил идэвхтэй хийгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Энэ сарын эхээр Африкийн өмнөд хэсэгт илэрсэн “B. 1.1.529” коронавирусний хувилбарыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнгөрсөн баасан гарагт "омикрон" гэж нэрлэж, "анхааралдаа авах" ангилалд оруулсан билээ. Энэ төрлийн коронавирус нь "олон тооны мутацитай байгаа нь судлаачдын санааг зовоож байгаа юм".
Тухайлбал, өргөс уургийн хэд хэдэн өөрчлөлт нь эмгэг төрүүлэгчийг эсрэг биетэд тэсвэртэй болгосон байж магадгүй бөгөөд энэ нь вакцины үр дүнд нөлөөлж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа ажээ.
Одоогийн байдлаар Израил, Бельги, Хонконг, Герман, Их Британи, Итали, Австралид халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. “Омикрон” хувилбарын тархалтын гол голомт нь Африкийн өмнөд хэсэг болоод байгаа бөгөөд хамгийн олон буюу 150 орчим тохиолдол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад бүртгэгджээ.
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn