Нийслэлд 2.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

24

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) өчигдөр буюу долоодугаар сарын 22-ны 23:35:27 цагт 2.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтондоо III-IV балл байсан бөгөөд Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь Эхийн ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгджээ.
Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны оргилд ажиллаж байгаа хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.
Эх сурвалж:Одон орон геофизизийн хүрээлэн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn