Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсчээ

438

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн газарт 23 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 842 гэмт хэрэг буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, залилах, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх сараас 17.7 хувь, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 3.1 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 2.1 хувь, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 90.4 хувь, хүүхдийн эсрэг гэмт хэрэг дөрвөн хувиар өсжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn