В.Зеленский Украин, Оросын хэлэлцээ үр дүнтэй болно гэдэгт найдаж байна хэмээн мэдэгджээ

518


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины Оростой хийж буй хэлэлцээр үр дүнтэй болно гэж найдаж байгаа ч Киев аюулгүй байдалд бодит баталгаа авахыг хүсч байна хэмээн Мягмар гаригт мэдэгдэв.
Тэрбээр энэ байр сууриа видео хэлбэрээр илгээсэн бөгөөд тус бичлэгт “Украин яриа хэлэлцээнд тууштай байгаа бөгөөд хэлэлцээрийг бид өөрсдийн зүгээс шалтгаалах хэмжээнд үргэлжлүүлнэ. Бид үр дүнд нь найдаж байна. Бидний хувьд, төр, бүрэн эрхт байдлын аюулгүй байдал баталгаажих  ёстой” гэжээ.
Зеленский мөн Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хангагдах ёстой. Бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн талаар буулт хийх боломжгүй, болохгүй. Эдгээр нь тодорхой зарчмууд нь бидний алсын хараа юм” гэжээ.
Өчигдөр Истанбул хотноо эхэлсэн Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ өндөрлөөд байна. Интерфаксын эх сурвалжийн мэдээлснээр, өргөтгөсөн хэлэлцээрийн өмнө Оросын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Украины эрх баригч намын Парламент дахь бүлгийн дарга Дэвид Арахамиа нар тусдаа уулзалт хийжээ.
Төлөөлөгчдийн тэргүүн нарын яриа нэг цаг орчим үргэлжилсний дараа Украиныг төвийг сахисан статустай болгох нөхцөл яригдсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: INTERFAX
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn