Чулуут голын сав газарт 500 мянган жарамгай тавьж байгалийн нөөцийг нөхөн сэргээв

455


Зэвэг, хадран загас нь ховордсон загасны тоонд орж байсан ч тоо толгой нь нэмэгдсэн талаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс мэдээллээ. Тодруулбал, ”Чулуут тул” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2019 оноос эхлэн Чулуут голын сав газарт зэвэг, хадран загасны 1,730,000 орчим жарамгайг лабораторид үржүүлсэн байна.
Үүнээс 2022 онд Чулуут голын сав газарт 500 мянган жарамгай тавьж, байгалийн нөөцийг нөхөн сэргээжээ.
Ташрамд дурдахад, загасны дүрсээ дөнгөж олсон нялх зулзагыг жарамгай гэдэг.
Тодруулбал, загас нь түрс, жарамгай, жараахай, залуу бодгаль, бие гүйцсэн загас гэсэн шатлалаар өсөж хөгждөг бөгөөд олон тооны түрс дээрх шатыг дамжин нас бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор байдаг. Тийм ч учраас нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байхыг хуулиар зохицуулдаг билээ.
26qsmj_291950739_5051481784971247_1106763094545229306_n_x974 Чулуут голын сав газарт 500 мянган жарамгай тавьж байгалийн нөөцийг нөхөн сэргээв cetjux_291957672_5051481814971244_953506422889433896_n_x974 Чулуут голын сав газарт 500 мянган жарамгай тавьж байгалийн нөөцийг нөхөн сэргээв 1pxcmz_291835676_5051481754971250_505804871007367896_n_x974 Чулуут голын сав газарт 500 мянган жарамгай тавьж байгалийн нөөцийг нөхөн сэргээв
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn