Хятадад хэрэглээний зардал өсчээ

454
2022 оны наймдугаар сард Хятад улсын хэрэглээний зардал өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар өссөн байна. Үүнд хотын оршин суугчдын хэрэглээний зардал 2.4 хувиар өссөн  бол хөдөө орон нутгийнх 2.7 хувиар, хүнсний бараа 6.1 хувиар өссөн байна. 
Мөн хүнсний бус барааны үнэ 1.7 хувиар, өргөн хэрэглээний барааны үнэ 3.7 хувиар, үйлчилгээний үнэ 0.7 хувиар тус тус өсчээ. Оны эхний найман сар хүртэл Хятадын иргэдийн дунд хэрэглээний зардал дунджаар өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар өссөн бол үндэсний  хэмжээнд аж үйлдвэрийн салбарынхны үйлдвэрийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар өсөн, харин өмнөх сарынхаас 1.2 хувиар буурсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn