Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд хэн санаархав

445

Олон жил гацсан төмөр зам одоо л нэг ашиглалтад орж, үр ашгаа хүртэж эхлэхийн даваан дээр өнөөх улс төрчдийн шуналын өгөөш болох эрсдэл дахин үүслээ. Улсын эрх ашиг улс төрчдийн улан доор гишгэгдсээр байх уу.
Гашуунсухайтын төмөр замыг сарын өмнө л сүр дуулиантай ашиглалтад оруулсан. Гэтэл шинэ сайдтан ялыг нь үүрээгүй байж ямбыг эдлэхээр санаархаж эхэлжээ. Учир нь Монголын төр засаг, Зам тээврийн яамнаас амжилттай яваа төслийг зогсоож, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг татан буулгаж, “Монголын төмөр зам” компанид нэгтгэх  болсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ. 
“Монголын төмөр зам” ТӨХК нь байгуулагдаад 10 гаруй жил болсон атлаа нэг км ч төмөр зам бариагүй, төмөр замын компаниудаа удирдан зохион байгуулж чаддаггүй, улс төрчдийн “шахааны” хүмүүсээр дүүрсэн, хатуухан хэлэхэд улирал тутам захирал, удирдлага нь солигдож байдаг төрийн өмчийн дампуу компанитай нэгтгэх санаа хэн гэдэг улстөрчид төрдөг байна вэ? Хэрэв ингэж монголын төмөр зам компанид нэгтгэх нь үнэн бол энэ үйлдэл нь монгол улсыг зориуд хорлож, эдийн засгаа сүйтгэж байгаагаас өөрцгүй хэрэг. Богино хугацаанд бүтээмж өндөртэйгээр төмөр замын төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, инженер техникийн багийг дахин бүрдүүлэхэд хэцүү, бараг боломжгүй гэхэд болно. Учир нь төмөр замын компаниуд нэмэгдэхийн хэрээр тэнд ажиллах боловсон хүчний хомсдол үүсч байгаа. Гэсэн хэдий ч энэ бэрхшээлийг сөрж, амжилттай үйл ажиллагаа явуулан, дарханы замаас ч сүүлд дахин эхэлсэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулж чадсан.
Иймд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг татан буулгаж Гашуунсухайтын төмөр замруу гараа дүрж эхлэсэн улстөрчдийн цаана өөрсдийн өчүүхэн хувийн эрх ашиг, амбиц нуугдаж байх бий гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. 
Тийм биш бол Монгол Улсад үр өгөөжөө өгөөд эхэлчихсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг бүтээн байгуулсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг компанийг татан буулгаж, “булаах” нь хэнд ашигтай вэ?
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn