ДАШТ-д оролцсон эгч дүүс Монгол Улсын рекордыг эвдэв

319
Австрали улсын Мельбурн хотноо 2022 оны 12 дугаар сарын 13-18-нд зохион байгуулсан 16 дахь удаагийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хурдаа сорьсон Монголын эгч дүү тамирчид улсын дээд амжилтыг шинэчилжээ.
 
Тус тэмцээний 2 дахь өдөр ОУХМ Б.Энххүслэн, Б.Энхтамир нар 100 метрт өврөөр даллах сэлэлтээр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
 
Б.Энххүслэн өмнөх ДАШТ-д 200 метрт өврөөр даллах сэлэлтээр 2:06.29 амжилт үзүүлж, 38-д эрэмбэлэгдсэн бол энэ удаа амжилтаа 10 секундээр ахиулж, 15-д эрэмблэгдэн, алтан медаль хүртэж байгаа тамирчнаас 3 секундын дараа барианд орсон байна. Харин Б.Энхтамир ДАШТ-ий тав дахь өдөр 100 метрт далайн гахай сэлэлтээр уралдаж, 57.02 гэсэн амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
 
сонин mn
 
Д.ӨлзийсайханЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn