Усанд орох гэж гараад алга болсон охиныг олжээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай охин гэрээсээ гараад алга болсон тухай дуудлага энэ сарын 19-нд цагдаагийн байгууллагад иржээ. Охиныг шуурхай эрэн сурвалжилж өчигдөр /2022.12.20/ 20:00 цагийн орчимд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр хүнд хулгайлагдсан нөхцөл байдалгүй байсныг цагдаагийн байгууллагаас хэлсэн юм. Уг дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс зохион байгуулжээ.