УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү Б.Оюунчимэг БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл авч, АНУ-д сурчээ

232

БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Үүнтэй холбогдуулан бид та бүхэнд БЗС-гаас зээл авч суралцсан зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг бэлтгэн хүргэж буй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү Б.Оюунчимэг нь 2016 онд АНУ-ын Куисландын их сургуульд суралцахаар БЗС-гаас 16 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 55 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний зээл авч суралцжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрөө АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд суралцахаар БЗС-гаас 32,580 ам.долларын зээл авч аж. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл тэрбээр БЗС-гаас 112 сая төгрөгийн зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn