Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болголоо

330
Засгийн газрын хуралдаан өндөрлөж, шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчиллөө.
Хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, ОХУ-ын талаас ирж ажиллах багш нарт оршин суух зөвшөөрөл олгох, аюулгүй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. 
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад орсон.
Тус сургуульд сурагчдыг элсүүлэхдээ ямар нэгэн шалгалт, шалгаруулалтын дүнгээр бус хамран сургах тойргийн сурагчдаас эцэг эх, асран хамгаалагчдын саналыг харгалзан элсүүлэх юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn