Худалдаа “буцалсан” хилийн боомт

263
Эрээн хотын хилийн боомт нь Хятад, Монгол хоорондох эх газрын хамгийн том боомт бөгөөд “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын чухал зангилаа юм.
   Энэ оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар автозамын боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн машин давхардсан тоогоор 140 мянгыг давж, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бараг гурав дахин өссөн байна.
  Өвөр Монголын Эрээн хотын Хао Ган хүнсний цэхэд хүрэхэд ажилчид нь Монгол Улс руу гаргах жимс, ногооны бүтээгдэхүүнийг савлан тун завгүй ажиллаж байлаа. Монгол Улсын жимс, хүнсний ногооны ихэнх нь импортын байдаг бол Хятад, Монголын хоорондох хамгийн том боомтын хувьд Эрээн боомт нь Монгол Улсын жимс, ногооны 80 орчим хувийг хангадаг. Сүүлийн жилүүдэд гаалийн бүрдүүлэлтийн арга хэмжээг төгөлдөржүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх “ногоон суваг”-ийг ажиллуулах болсноор жимс, ногооны тээвэрлэлтийн үр ашиг илүү өндөр болж байна.
   - Манай цэх 2007 онд байгуулагдаж, 2019 онд жимс, хүнсний ногооны экспортын хяналтын бүсээр батлагдсан. “Бүс ба зам” санаачилгыг дурдсанаас хойш манай цэх боомтуудын давуу талд түшиглэн жимс, хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт, экспортыг идэвхтэй хөгжүүлж ирсэн. Жимс, хүнсний ногооны бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад оруулсны дараа Эрээн боомтоор дамжуулан Монгол, ОХУ зэрэг улсын бүс нутгуудад борлуулдаг. Жилийн экспортын хэмжээ 120 мянга орчим тоннд хүрч байна. Гол төлөв Бээжин, Шаньдүн, Фүжянь зэрэг муж хотуудаас сонгино, лууван, улаан лооль, гадил, жүрж, алим зэрэг бүтээгдэхүүнийг авчирдаг. Үүний зэрэгцээ ОХУ-аас Байгал нуурын ундны ус, Оросын гурил, наран цэцгийн тос, Монгол Улсаас махны бүтээгдэхүүн импортолдог гэж Эрээн хотын Хао Ган компанийн ажилтан Жан Юйчэн ярилаа.
   Эрээн хотын Хуань Юй олон улсын логистикийн хүрээлэнд том том хүнд оврын ачааны машинууд жигдрэн, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус хүрээлэн нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш давхардсан тоогоор 460 мянга гаруй машинаар нийт 1.8 сая гаруй тонн ачаа барааг хилээр гаргасан байна. 2023 оны 01-ээс 09 дүгээр саруудад тус хүрээлэнгээр дамжуулан нийт 1.2 сая тонн бараа бүтээгдэхүүнийг экспортолсон бол энэ нь өнгөрсөн жилүүдийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
   - “Бүс ба зам” санаачилгыг дурдсанаас хойш манай хүрээлэнд 300 шахам аж ахуйн нэгжүүд бүртгүүлэн, өдөр тутмын ачаа тээврийн хэмжээ 6000 гаруй тоннд хүрэх болсон. Хилээр гаргах бараа нь ихэвчлэн барилгын материал, гэр ахуйн хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмж, бизнесийн зориулалттай тээврийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн байдаг ба Монгол Улс, ОХУ-д борлуулдаг гэж Эрээн хотын Хуань Юй компанийн захирал Гао Индүн танилцууллаа.
   Эрээн боомт нь олон жилийн турш бүс нутгийн давуу талаа түшиглэн Монгол, Орос зэрэг хойд хөрш орнуудтай эдийн засаг, худалдааны солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэн, Хятадын умард зүгт нээлттэй хаалгыг илүү том, илүү хөгжингүй болгож байна.
Найруулагч:
С.УРЬХАН
Эх сурвалж:
СОЛОНГО САЙТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn