Шинэ он гарлаа

140
Шинэ жил гарлаа. Хятадын дотоодын аялагчид цас мөсний бүсийг зорьж, зочид буудал, зоогийн газар захиалга ихтэй, жуулчны баазууд ачаалал ихтэй байлаа.
        Шинэ жил гарлаа. Хятадын дотоодын аялагчид цас мөсний бүсийг зорьж, зочид буудал, зоогийн газар захиалга ихтэй, жуулчны баазууд ачаалалтай байлаа. Амралтын гурав хоног Хятадын өргөн уудам нутаг баярын уур амьсгалаар бялхаж, хүмүүсийн хэрэглээ эрс нэмэгдэж шинэ үзүүлэлтүүд бичигдэж эхэлжээ. 
        Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн төв Мүгдэн хотын цанын бааз ачаалал ихтэй байв. Хол ойроос зорьж очсон хүмүүс гэр бүлээрээ зугаалж, гулгаж, наадаж, дурсгал үлдээж, мөнгөн өвлийн мөс цасан дунд 2024 оноо угтлаа.
        Тус хотын цанын баазын захирал Ван Ин хэлэхдээ "Бид өнгөрсөн онд цанын баазаа өргөтгөсөн. Эдүгээ 220 ам метр талбайтай 14 гулгалтын замтай болсон. Оргил ачаалалтай үедээ нэг дор 2000 жуулчинд үйлчлэх хүчин чадалтай" гэв.
        Шинэ жилийн өдрүүдэд цанын баазын захиалга 2019 онтой харьцуулбал 780 хувь өссөн байна. Хятадын зүүн хойд нутаг, умард нутаг, баруун хойд нутгуудад өвлийн аялал жуулчлал хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Дотоодын аялагчид цанын баазаас бууж ойр хавийн хот сууринд хүрч, тухайн нутгийн өвөрмөц хоол идэж, наргиж цэнгэн дурсамжтай сайхан шинэ жилээ тэмдэглэжээ. 
        Бээжин хотын хувьд амтат хоолтойгоороо нэрд гарсан Ню Жэ гудамж амралтын өдрүүдэд хөл дөлгөөн ихтэй байв. Нэг удаад 606 ширээнд үйлчлэх боломжтой халуун тогооны хоолны газар баярын үеэр ачаалыг арай ядан өнгөрүүлсэн талаар зоогийн газрын эзэн Ма ярьсан юм. 
        Ханжөү хотын иргэн Хү Хаонань гэргий хүүхдийн хамт Юньнань мужийн Тен Чүн хотод хувийн машинаар аялаад иржээ. Гэр бүлээрээ шинэ оны анхны нар мандахын харж, сүм хийдэд мөргөж, халуун рашаанд орж маш өндөр сэтгэгдэлтэй харьжээ. Хү Хаонань хэлэхдээ "Энд бараа хямд, үнэ боломжийн юм. Үзэсгэлэнт сайхан байгальтай, хоол нь  амттай сайхан байлаа. Хүүхдүүд маань үнэхээр их баярласан" гэж ярилаа. 
        Эл өдрүүдэд аялал жуулчлалын захиалга өнгөрсөн оны мөн үеэс 168 хувь өсөж, гадаадад аяласан үзүүлэлт 388 хувь нэмэгдэж, том зочид буудал болон аяллын тусгай маршрутын захиалга нэмэгдсэн байна.
      Мөн амралтын өдрүүдэд хот дотор такси үйлчилгээ идэвхтэй байж, салют буудуулах, багт наадам зэрэг оргилуун, хөгжөөнтэй эвентүүд олон болжээ. Төмөр зам, авто зам, усан тээвэр, агаарын тээврээр аялсан нь давхардсан тоогоор 120 сая гаруй болж, өмнөх шинэ жилээс 78.4 хувь, 2022 оноос 33.1 хувь өсөн нэмэгджээ. 
Зохиогч:
Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
ХОУР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn