Д.Амарбаясгалан: Ногдол ашиг 104 мянган төгрөгийг ӨНӨӨДӨР иргэдийн дансанд шилжүүлнэ

219

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг байна. Үүнээс 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч байна. Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг.
Ингэж үзвэл 2022 оны 1,072 хувьцааны ногдол ашиг нь татварын дараах дүнгээр 104,000 төгрөг болж, өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ. 
Харин шинээр хувьцаа авч буй 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар нь шилжинэ. 104,000 төгрөг бол татвар суутгагдсан дүн.
Тодруулбал 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд нь орно.
Шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдсан.
2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно. Татвар суутгагдаж, нэг иргэнд олгогдох дүн нь 257,000 төгрөг болж байна. " гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn