101, 102, 103 дугаар руу "дүрст" дуудлагаар шуурхай тусламж үзүүлж байна

248

Гал түймэр, гамшиг осол, гэмт хэрэг, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага өгч байгаа иргэн дүрст дуудлага хийж нөхцөл байдлаа бодитоор харуулан тусламж, үйлчилгээ авах боломжтой болжээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь яаралтай тусламжийн тусгай дугаар /101, 102, 103, 105/-аар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, шаардлагатай төрийн байгууллагуудад дамжуулах үүрэгтэйгээр ажилладаг.
Өдөрт дунджаар 9000 орчим дуудлага хүлээн авдаг ба үүнээс 3000 орчим дуудлага, мэдээллийг бүртгэж, онцгой байдлын гал түймэр унтраах анги, цагдаагийн хэлтсүүд болон нийслэлийн түргэн тусламжийн төвд дамжуулдаг. -
  • 101 тусгай дугаарт 10 
  • 102 тусгай дугаарт 2000,
  • 103 тусгай дугаарт 950 /үлдсэн 6000 нь шаардсан, андуурсан, тоглосон, лавлагаа зөвлөгөө авсан.
Тэгвэл тус төвийнхэн иргэдтэй дүрст дуудлагаар холбогдож гамшиг осол, гал түймэр, гэмт хэрэг, зөрчил, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага мэдээллийг илүү бодитой, тухайн нөхцөл байдлыг үнэн зөв тодорхойлох боломжийг бүрдүүллээ. 2023 онд 117 дуудлага мэдээллийг дүрст хэлбэрээр хүлээн авч, жижиг хэмжээний гал түймэр унтраах, амжилттай шийдвэрлэн ажиллажээ.
Уг дүрст дуудлагын программ хангамжийн серверт газрын зургийн систем (Google map)-ийн сервисүүдийг холбож, дүрст дуудлагын үеэр байршлын мэдээлэл хүсэх нэмэлт цэсийг шинээр үүсгэн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.
Дуудлага өгч байгаа иргэн хаяг, байршлаа мэдэхгүй тохиолдолд мэдээлэл хүлээн авагчаас дүрст дуудлагын холбоос (Link)-ийг богино зурвас (SMS)-аар илгээж холболт тогтсоны дараа байршлын мэдээлэл авах хүсэлтийг дахин илгээж, иргэн хүсэлтийг зөвшөөрөхөд газрын зургийн “Google map” системд тухайн иргэний байршлын мэдээллийг харах боломж бүрдэх юм байна.
Тус системийг нэвтрүүлснээр яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл өгч байгаа иргэний хаяг, байршлыг тодорхойлж яаралтай тусламжийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйл ажиллагааны үр дүн дээшилнэ.
Энэхүү судалгаа, хөгжүүлэлтийн ажил нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлж, тухайн иргэний зөвшөөрсний үндсэн дээр байршлын мэдээллийг авч байгаа аж.
Мөн Цагдаагийн байгууллага дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, E-Mongolia системийн веб хувилбараар нэвтрэн “Цагдаагийн байгууллагад хандах” гэсэн хэсгийг сонгож, мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлжээ.
“ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ Е-МОНГОЛИА” СИСТЕМЭЭР ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn