Монголын улс төрд шинэ цус сэлбэх залуусын давалгаа эхэлжээ

382


Энэ үг нэр дэвшигчийн уулзалтыг эрч хүчтэйгээр байлдан дагуулж байна. Тэрээр тендер, ЖДҮ, концесс гэх мэтчилэн улсын төсөвтэй нэр холбогдож байгаагүй, үүнийг нь Монгол Улсын бүх хууль хүчний бүх байгууллага нотлоно гэдгийг намынхан нь батлан хэлэв. Өмнө нь бас янз бүрийн амлалт өгч, тэндээс буцаж хазайгаагүй. Ийм л залуу боловсон хүчин Монголын улс төрд цус сэлбэн орж ирж сонгинохайрханчуудаа хөтлөн цаашдын ирээдүйг чиглэн явахад бэлэн болжээ гэдгийг сонгогчид уухайлан дэмжиж байна. 
Энэ байлдан дагууллын эзэн бол Энхбаярын Батшугар. Санхүүч, эдийн засагч, банкир гэдэг утгаараа тэрээр иргэдэд хамгийн ойр асуудлуудыг энэ үеэр маш товч тодорхой хөндөн ярьлаа. Жишээ нь Монголбанк бодлогын хүүг 9-өөс 3 хүртэл бууруулах бололцоо бий гэв. Хэрэв биеллээ олвол үүнийг дагаад маш олон асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ. Мөн ЖДҮДС-гийн жилийн 3 хувь, сарын 0,25 хувийн хүүтэй зээлийг жинхэнэ ЖДҮ-чдэд олгож байхын тулд зөвхөн ЖДҮ-чдэд зориулсан банк байгуулах боломжийг олж харчээ. Тухайн банк нь барьцаагүй, бага хүүтэй, урт хугацааны зээл олгох аж. Ингэснээр ЖДҮ хөгжиж, орлого нь өсч, улсад төлөгдөх татвараа нэмэгдүүлж, улмаар эдийн засаг нь аяндаа хөгжих юм.
 
Мөн тэрээр залуу хүний хувьд залуучууддаа хандсан бодлогоо танилцуулахад “загатнасан газар нь маажив” гэдэг шиг л баяртайгаар хүлээн авч байна. Монголын маш олон залуучуудад шинэлэг бизнесийн санаанууд байвч хөрөнгө мөнгөгүйгээс тэд нэг ч алхаж чаддаггүй гэдэг нь үнэн. Тэгвэл гарааны бизнесийг дэмжсэн банк байгуулах хэрэгтэй гэж үзжээ. Яаж гэхээр, залуус эхлүүлэх гэж буй ажлынхаа гол санаагаа үнэлнэ, банк тэр санаанд нь хөрөнгө оруулалт хийснээр бодитой бизнес болгон хөгжүүлэх юм байна. Яг л Марк Цукерберг оюутан байхдаа фэйсбүүкийн анхны санаагаа гарааны бизнесийг дэмждэг хөрөнгө оруулагч дээр очиж хөрөнгө оруулалт авч өнөөдөр дэлхийн хамгийн том компанийн нэг болсон шиг.
 
Бас нэг хөндсөн асуудал бол боловсролын салбар. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 10 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, гэтэл 27-хон дунд сургуультай. Монгол Улсын дундаж түвшинд авчрахын тулд 43 сургууль нэмж барих шаардлагатай юм байна. Тэгэхээр “Та бидний эвсэл” дунд сургуулийн хүрэлцээг эхний ээлжинд ядаж Монгол улсынхаа дундаж түвшинд авчрах болно гэлээ. Энэ асуудал мөн л улсын төсөвтэй холбогдоно. Тэгвэл үүнийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг 4 жилийн өмнөх улсын төсөвтэй харьцуулав. Тодруулбал, Монгол Улсын төсөв энэ хугацаанд 2 дахин нэмэгджээ. Тэгэхээр үүнийг дагаад төр засгийн хийж байгаа ажлууд, хөрөнгө оруулалт ч 2 дахин өсөх ёстой. Гэвч ингэж хийгдсэн ажил байхгүй, тэр мөнгө хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй, жижиг сажиг зүйлийг хэдэн их наядаар хийсэн байна гэдгийг тэрээр эдийн засагч хүний хувьд хатуухан хэлсэн юм. Дээд сургуулийн талаар ч гэсэн шүүмжлэлтэй хандаж “Боловсролын системээр бизнес хийх нь хэзээ ч байж болохгүй асуудал. Харин бид оюутан залуучууддаа тэгш боломж олгож бүх дээд сургуулиа төлбөргүй болгоё, төр үүнийг чадна. Харин сайн боловсрол эзэмшээд тэр хүн хаана яаж ажиллах вэ гэдэг нь өөрийнх нь сонголт” гэсэн юм.
 
Ингээд ярианыхаа төгсгөлд, ард түмэн дөрвөн жил тутамд хууртагддаг юм чинь нэг удаа зөв сонголт, зоригтой өөрчлөлтийг хийхийг уриаллаа. Хэрэв түүнтэй хамт энэ өөрчлөлтийг хийж чадвал тэрээр зөвхөн амлалтаа биелүүлэхийн төлөө л ажиллаж, дөрвөн жилийн дараа ажлаа тайлагнаад Мөрийн хөтөлбөрөө 200 хувь хэрэгжүүлээд, дараагийн дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрөө биелүүлье гэж хэлээд зогсохыг хүсч байна гэдгээ хэллээ.
 
Ийнхүү Монголын улс төрд шинэ цус сэлбэх залуусын давалгаа Сонгинохайрханаас эхэлжээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn