Владимир Путин яллаа, Орос өөрчлөгдөх үү?

132

Оросын сонгуулийн ерөнхий хороо 3-р сарын 18-ны үүрээр сонгуулийн дүнгийн талаар урьдчилсан мэдээлэл хийв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 60 гаруй хувийг урьдчилсан байдлаар тоолж үзэхэд Владимир Путин 87.19 хувийн санал авчээ. Владимир Путин улиран сонгогдсоноор Оросын гадаад бодлогод онцын өөрчлөлт гарахгүй гэж харж болохоор байгаа. Тодруулбал технологийн бие даасан байдал, эдийн засгийн олон талт хөгжлийг ахиулж, Ази, Африк, Ойрхи Дорнод, Латин Америкийн орнуудтай найрамдалт харилцаагаа хөгжүүлж, дэлхийн олон туйлт хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсан хэвээр байна шинжээчид үзэж байна. 
Сонгуулийн хорооны мэдээлллийн дараа, мөн 3-р сарын 18-ны үүрээр Владимир Путин үг хэлж, өөрийг нь дэмжиж санал өгсөн сонгогчдод талархал илэрхийлэв. Тэрээр энэ үеэр: "Орос Улс цаашид урагшлан хөгжиж, улам бат бэх, улам хүчирхэг, улам өндөр үр ашигтай орон болох болно гэжээ. Оросын эдийн засаг Украины хямралын эхний үед савлаж байснаа аажмаар тогтворжиж, ихээхэн чадамжтай болохоо харуулсан.

Оросын Холбооны Улсын үндэсний статистикийн газрын хоёрдугаар сарын эхээр гаргасан тоо баримтаас үзвэл, 2023 онд Оросын ДНБ 3.6 хувиар өссөн юм. 

Оросын эсрэг тавьсан барууны орнуудын Банк санхүү, хөрөнгө оруулалт, технологийн бараа бүтээгдэхүүний эсрэг хориг нь тус улсын эдийн засгийн хэтийн хөгжилд хүндрэл учруулж байгаа. Энэ хүндрэлээс хэрхэн гарах вэ гэдэг нь Владимир Путины өмнө тулгарсан сорилт болж байна. Энэ оны хоёрдугаар сард Төрийн думд тавьсан илтгэлдээ тэрээр,"Мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгаа болон бие даасан техникийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Иймд төрөөс боловсрол, шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бие даасан технологиор аж үйлдвэрийг шинэчлэн хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх хүчнээ дээшлүүлэх болно" гэсэн билээ.
Мөн тэрээр: "2030 онд Оросын дээд технологийн бүтээгдэхүүн, түүний үйлчилгээ өөрийн зах зээлийн 50 хувийг эзэлж, түүхий эдийн бус, эрчим хүчний бус экспорт дор хаяж гуравны хоёр хувиар нэмэгдэх болно. Орос хүмүүсийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарын асуудлыг шийдэж, суурь машин, робот, тээврийн хэрэгсэл, автомат жолоодлоготой машин, сансар, тэнгис далай, дижитал эдийн засаг, шинэ материал, химийн техникийн салбарт бие даасан техникийн хүрэлцэхүйц хүчин чадалтай болно. Гол салбаруудын хөрөнгө оруулалтыг 70 хувь нэмэгдүүлж, шинжлэх ухаан технологийн 100 парк байгуулна. Өдгөө уул уурхайн бус салбар Оросын эдийн засгийн бүтцийн 90 гаруй хувийг эзлэх болсон. Оросын эдийн засаг олон чиглэлээр тогтвортой хөгжиж байна" гэж илтгэлдээ дурьдсан юм. 

Төрийн Думын санхүү, зах зээлийн хорооны дарга Сергей Аксаков хэлэхдээ, "Оросын эдийн засаг барууны эдийн засгийн хоригт аажмаар дасан зохицож, хурдтай өөрчлөгдөж байна. Барууны дарамт шахалтаас болж Орос эдийн засгаа дахин эмхлэн цэгцэлж, шинэчлэн тохируулж, эдийн засгийг эрчим хүчний хараат байдлаас шуурхай гаргаж байна" гэжээ. Барууны хоригийг эсэргүүцэж, найрсаг орнуудтай эв санаагаа нэгтгэж, товлосон зорилтоо биелүүлэх нь Владимир Путины дипломат бодлогын гол чиглэл байх болно гэж Оросын шинжээчид харж байна. 

Оросын улс төрийн мэдээллийн төвийн эрхлэгч Алексей Мухин мөн: "Владимир Путин найрсаг бус орнуудад цаашид хатуу бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болно. Дараачийн алхамд Орос Америкийн мөргөлдөөн гүнзгийрнэ. Гэвч хоёр тал тодорхой хэмжээнд тэвчээр зааж, цөмийн дайн дэгдэхээс сэргийлэх болно" гэж дүгнэжээ.

Наянтайн Далантай
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn