SOS: Монгол улс хүн амаа өсгөх бодлоготой ч ургийн эндэгдэл өвлийн улиралд 3,5 дахин өсдөг

192


Монгол улсад эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх үнэхээр хязгаарлагдмал болчихсон гэхэд хилсдэхгүй. Барилга барьж буй газрын хажуугаар явахад л дээрээс төмөр унаж амиа алдах өндөр эрсдэлтэй байдаг. Гарцаараа гарч байхад л машинд мөргүүлчих жишээтэй. Хүний амьд явах эрхийг дээдэлдэггүй улс гэхэд нэг их хатуудахгүй. 
Хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлж яваа гэгддэг ч бодит амьдрал дээр эсрэгээрээ байна. Тодруулбал, өвлийн улиралд эмэгтэй хүн жирэмслэхэд ургаа алдах эндэгдэл 3,5 дахин нэмж өсжээ. Нарийн яривал, хүүхэд эхийн хэвлийд байхаас эхлээд, мэндэлсний дараах үе, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд төрүүлсэн ээжүүд болон гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ахмадын асуудал гэх мэт тухайн хүний амьдралын бүхий л цаг үетэй холбоотой гэдэг ч үндсэндээ төр өөрөө үүнийг боомилж буй.
Утаанаас салах арга замыг эрэлхийлж олон ажил хийж байгаа хэмээн тайлагнадаг ч санхүүжилтаа л ярьдаг. Олигтой судалгаа, дүн шинжилгээ, шинжлэх ухаанчаар хандсан ганц ч тайлан байдаггүй. Өдгөө маш олон утаагүй түлшийг хэрэгжүүлсэн цагаас эхлэн угаартаж амиа алдсан хэргүүдийн тоо өсөв. Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 дахь илтгэлт Гэтэл Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаарт бичигджээ. Агаар, хөрсний, усны бохирдол болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах нь нэн тулгамдсан гэжээ. Агаар орчны бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндийн дунд өвчлөл нэмэгдэх, эрүү мэндийн зардал нэмэгдүүлэх, газар тариалан, ургацад нөлөөлдөг байна. Мөн нийгмийн үр нөлөө нь эрүүл мэндийн хувьд эмзэг бүлгийнхний тэгш бус байдлыг нэмэгдүүлэх, хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд ч сөрөг үзүүлдэг байна.
Агаарын чанарын суурин харуулын 2024 оны нэгдүгээр сарын мэдээгээр хүхэрлэг хий 145 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 3 дахин, азотын давхар исэл 70мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 1.4 дахин, том ширхэгт тоосонцор 130мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 1.3 дахин, нарийн ширхэглэгт тоосонцор 114 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 2.2 дахин их 23 агууламжтай байна.
Нарийн ширхэглэгт тоосонцрын PM2.5 жилийн дундаж агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 7 дахин их байна. Монгол Улсад агаарын бохирдол нь хүн амын дунд амьсгалын зам, уушги, гуурсан хоолой, зүрх судас, дархлааны тогтолцооны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. 2021 оны “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгаагаар уушгины хатгалгааны 18.03, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.3, зүрхний шигдээс өвчний 31.4, тархины судасны өвчний 31 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд  хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна. “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд өртсөнөөр эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсхүл мэс ажилбар хийлгэж, үр хөндөхөд хүрдэг. Ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин их тохиолддог байна. 11, 12, 01 сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд 5-8 дугаар сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь ажиглагджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn