Энхбаярын Батшугарыг сонгох 5 шалтгаан

466


Б.ТӨГС
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн том тойргуудын нэг буюу 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, "МАХН”-ын дарга Н.Энхбаярын хүү Батшугар нэр дэвшин өрсөлдөж байна. Э.Батшугар одоо 33 настай. Тэр АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр 2008 онд төгссөнөөсөө хойш энэ салбарт амжилттай яваа туршлагатай, залуу эдийн засагч. Хүн болгонд олдоод байдаггүй боломж буюу АНУ-ын "JP Morgan” хөрөнгө оруулалтын банкинд хөрөнгө оруулалтын банкираар сургууль төгсөнгүүтээ ажиллаж эхлээд гурван жилийн турш дэлхийн эдийн засаг, олон улсын хөрөнгийн зах зээлд амжилтай ажилласан туршлагатай. Түүнчлэн 2012 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр 4 жил ажилласнаараа өнөөдрийн эдийн засгийн байдал, банк санхүүгийн системийн нөхцөл, гарц шийдлийг хамгийн сайн мэдэх хүн юм.
Ингээд УИХ-ын 28-р тойрог, "Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Энхбаярын Батшугарыг сонгох 5 шалтгааныг танилцуулж байна.
 

1. Тэр бол залуу хүн.

Улс төрд шинэ соёл авчирч шударга бусын эсрэг тэмцэхээр сэтгэл шулуудсан залуучуудын төлөөлөл бол Э.Батшугар. Тэр зорьсон зорилгоосоо урвахгүй ухрахгүй, худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Хий хоосон худлаа ярихгүй. Харин хийсэн болон хийх ажил, үйлдлээрээ өөрийгөө харуулахыг зорьж яваа залуу нэр дэвшигч. 
 

2. Эдийн засаг, санхүүгийн системийг шинэчлэх бодлого түүнд байна

Тэр эдийн засагч, санхүүч гэсэн хосолсон мэргэжилтэй. Улс орны хөгжлийн тулгуур болсон эдийн засаг, банк, санхүүгийн зөв бодлого хэрэгжүүлэхэд төрд энэ залуугийн орон зай дутагдаж байгаа. Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд улсын эдийн засгийн бодлогыг зөв чиглүүлэх чадвар түүнд бий. Мөрийн хөтөлбөртөө ч ард иргэдийн авч чаддаггүй ЖДҮ гэх мэт зорилтот бүлэгт зориулсан тусгай банкууд, барьцаа хөрөнгөгүй ч мэдлэгтэй, боловсролтой, шинэ санаатай залуучуудын оюун ухаанд хөрөнгө оруулах "Старт ап” банкуудыг байгуулах гэх мэт олон шийдэл түүнд тооцоо судалгаатайгаа бэлэн байна.  Монополь байдлаар оршин тогтнож зээлийн өндөр хүүгээр ард иргэдийн халаасыг хоосолж байгаа банкуудыг цэвэр, шударга өрсөлдүүлдэг болгох, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах замаар иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн дарамтыг багасгаж, улмаар эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэхэд тэр бэлэн байна.
 

3. Тэр чадвартай, туршлагатай.

Э.Батшугар Америкийн нэгдсэн улсын Бэнтлигийн их сургуулийг төгсөөд тус улсын хамгийн том Жи Пи Морган компанид хөрөнгийн зах зээлийн банкираар гурван жил ажиллахдаа 18 тэрбум ам.долларын хөрөнгө босгож байсан амжилттай. Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хамт олноо амжилттай удирдаж гар утаснаасаа банкны үйлчилгээ авдаг болсон төлбөр тооцооны хялбар хэрэгслийн эхлэлийг тавьж чадсан.  Түүнчлэн бага хүүтэй ипотекийн зээлийн системийг нэвтрүүлж чадсан. Одоо энэ амжилтаа ахиулж өрх бүрийг урьдчилгаа төлбөр, зээлийн хүү төлөхгүйгээр урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр орон сууцжуулах цогц хөтөлбөрийг боловсруулаад байна.
 

4. Мөрийн хөтөлбөр нь тооцоо судалгаа, тодорхой шийдэлтэй

Э.Батшугарын, "Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөрбөр эдийн засагчдын нарийн тооцоо судалгаан дээр үндэслэсэн учраас гарц, шийдэл нь тодорхой амьдралд, ард иргэдэд, хүндээ чиглэж чадсан.  Байгалийн баялаг ард түмний дундын өмч байх, боловсролын системийг тэгш хүртээмжтэй болгох, оюутан залуусыг санхүүгийн дарамтнаас салгаж, чанартай боловсрол эрхээр нь тэгш хангах, ард түмний орлого, амжиргааны төвшинг сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих гээд нийгмийн суурь асуудлуудыг шийдэхэд зориулсан олон гарцыг тэд боловсруулсан.
 

5. Түүний ард аав нь, туршлагатай улстөрчид нь багаараа бий

Энхбаярын Батшугар бодлоготой, төлөвлөгөөтэй. Яагаад гэвэл тэр аавынхаа улс төрийн замнал, улс орны төлөөх их бүтээн байгуулалтын дэргэд өссөн гэж болно. Э.Батшугар их хүний хүү байх, эцгийнх нь шадар хүмүүс өчүүхэн эрх ашгийн төлөө урван одох, аавынх нь, өөрсдийнх нь амьдралыг орвонгоор нь эргүүлэх, хэлмэгдүүлэлт гэж чухам юу болох, хэлмэгдүүлэлтийн сүүдэрт гэр бүл үр хүүхэд нь хэрхэн хохирдог болох, улс төрийн ашиг хонжооны төлөө хүн чанараа хэрхэн гээцгээдгийг мэднэ.
Тийм учраас Э.Батшугар бол улстөрчдийн сайн мууг маш сайн мэдэх залуу. Бас тэр бодлоготой, төлөвлөгөөтэй. Хамгийн гол нь түүний ард Н.Энхбаяр ба МАХН гэдэг баг нь бий. Энэ утгаараа Э.Батшугар бол зүгээр нэг сэтгэлийн хөөрөл, эсвэл бусдын захиалгаар нэр дэвшигчдээс огт өөр нэр дэвшигч юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn