Нийслэлийн 5 дүүргийн 12 хороог камержуулж байна

171
Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн оролцоо дэмжлэгтэй улсын теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж аюулгүй “Ногоон бүс” бий болгох ажлын сүүлийн 2 жилийн хугацаанд эрчимжүүлж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгийн газартай хамтран тус дүүргийн бүх хороодыг теле хяналтын камерын бүрэн хяналтанд авсанаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, сүүлийн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сайн туршлагын нэвтрүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сард “Тайван хот - Таны оролцоо” гэсэн уриа дор нийслэлийн 5 дүүргийн 12 хороог тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр “Ногоон бүс” болгон камержуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Дээрх хороодыг телекамержуулснаар бусад хороод ижил түвшинд камертай болох ажлын эхлэл тавигдаж, нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурах, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах аюулгүй байдлын баталгаа хангагдана гэж ЦЕГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn