Сэрэмжлүүлэг: Гал түймэрт нэг иргэн өртөж нүүр, гар, хөлийн хэсэг түлэгдсэн байна

84

Өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байшин шатсаны улмаас нэг иргэний нүүр, гар, хөл түлэгдсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьт зусланд гал гарч байна гэсэн дуудлага аравдугаар сарын 20ны өдрийн 13.59 цагт ОБЕГ-т ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5х4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан аж. Уг гал түймэрт иргэн 39 настай, эрэгтэй М-ийн нүүр, хоёр гар, хоёр хөлийн хэсэг түлэгдсэн тул Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn