2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

34


Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг он дуустал хэрэгжүүлж байгаа билээ. Аяны хүрээнд Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоо хамтрагч байгууллагуудын купон авах эсвэл Kindle, Notebook, Airpod, Scooter, Унадаг дугуй болон Kpop тоглолт үзэх эрхийн шагналтай сугалаа авах гэсэн 2 хэлбэрээр зарцуулах боломжтой. 
Одоогийн байдлаар аянд нийт 200 мянга гаруй харилцагч хамрагдаж буй бөгөөд сугалаа идэвхжүүлсэн 3000 орчим харилцагчдаас энэ удаагийн аяны хамгийн сүүлийн азтануудыг 2024.11.22-ны өдөр тодруулах гэж байна. 
Сүүлийн лайваар купоны 20 азтан, kindle, airpod, notebook, scooter-ийн тус бүр 1 азтан болонK-Pop тоглолт хосоороо үзэх супер шагналын 1 азтаныг мөн тодруулах юм. 
Харин супер азтан 2024.12.08-нд болох 2NE1 хамтлагийн 15 жилийн ойд зориулсан “Welcome Back” тоглолтыг үзэнгээ Хонг Конг улсаар 5 өдөр, 4 шөнийн турш аялах боломжийн эзэн болно. 
Аяллын маршрут:
  • SkyTerrace 428 
  • Victoria harbor
  • Усан онгоцны аялал
  • Welcome Back тоглолт 
  • Disneyland park
GenZ Loyalty оноотой хүүхэд, залуус тохирол явагдах өдрөөс өмнө амжиж, SocialPay болон Loyalty.golomtbank.com вэбсайтаар дамжуулан сугалааны эрхээ аваарай. 
Супер азтан шалгаруулах лайвын талаар мэдээллийг Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар тухай бүр хүргэх тул та Golomt Bank хуудсыг даган тохирлын үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээг цаг алдалгүй авах боломжтой. 
Нэмж дурдахад та оноогоороо хөнгөлөлтийн купон авах бол онооны шатлал болон бусад мэдээллийг ЭНД дарж авна уу. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn