Э.Цэндбаатар: Боломжгүй зүйл гэж байхгүйг батлан харуулмаар байна

19

Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар  хоёрдугаар сарын 15-ны өдөр "АСА Арена"-д болох Аваргын бүс хамгаалах тулааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МУГТ, Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар: Би бокс тоглоод 16 жил болсон байна. Мэргэжлийн бокс тоглоод хоёр жил болжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард WBA холбооны төвийн бүсийн бүсний эзэн болсон. Энэ бүсийг авах гэж хоёр жил хөдөлмөрлөсөн. Энэ бүсээ авсандаа маш их баяртай байгаа. Мэргэжлийн боксын карьертаа нэг ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байна. Миний бүсээ хамгаалах 12 дахь тулаан хоёрдугаар сард болно. Би 61.2 кг биш дээд жиндээ тоглохоор болсон. Өрсөлдөгч болох 2-3 тамирчин маань бараг хожигдол байхгүй гэхэд болно. Дэлхийн чансааны топ 15-т багтдаг тамирчидтай тулалдана. WBA холбооны ерөнхийлөгч Монголд ирнэ. Майк тайсныг бид зурагтаар үздэг байсан. Ийм тоглолтыг Монголын ард түмэндээ харуулахыг зорьж байгаа. Би Монголдоо анх удаа тулалдах гэж байна. Ард түмэнтэйгээ 12 дахь ялалтаа хуваалцмаар байна. Би их хичээж байгаа. Баянгол зочид буудалд байрлаж, тэмцээний бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Монголын нөхцөлд бэлтгэлээ хийхэд хүнд байгаа учир нэгдүгээр сарын 15-нд АНУ руу буцаж, ирэх сарын 15-н гэхэд эх орондоо ирнэ.
Би тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох Дэлхийн аваргад өрсөлдөх боломж нээгдэнэ. Хойч үе болсон залуустаа зөвөөр үлгэрлэж, замыг гаргахыг хүсэж байна. Энэ тулаанд Н.Төгсцогт оролцоно. Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа тамирчин. Одоо түүнийг рингдээ эргэн ирэхэд нь ард түмэн нь хамт байгаасай. Миний урд талын тулаанд өрсөлдөнө. Эх орондоо дэмжигч ард түмнийхээ уухай түрлэгийг сонсож огшдог. Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг би өөрөөрөө баталж харуулмаар байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn