Приус засварын гаднаас автомашин алдагджээ

9

“Приус засварын үүднээс автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал,
Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын гадна тээврийн хэрэгслээ байрлуулж, түлхүүрээ дотор нь үлдээж орхисныг Т гэгч нь хулгайлан авч зугтсан үйлдлийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналттай газар, аюулгүй бүсэд байрлуулах, авто засварын болон угаалгын газраар үйлчлүүлэхдээ түлхүүрээ дотор нь орхиж үлдээхгүй байх, цонх, хаалгаа онгорхой орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn