Дэлхийн хамгийн нарийн бүтэцтэй бугуйн цагийг танилцуулжээ

29

Швейцарын цаг үйлдвэрлэгч компани болох “Vacheron Constantin”-ийн хамгийн сүүлд танилцуулсан бугуйн цаг дэлхийн хамгийн нарийн бүтэцтэй механик цаг болжээ. Цаг судлалд нарийн бүтэц гэдэг нь цаг заахаас өөр буюу он сар, сарны фаз гэх мэт зүйлсийг харуулахыг хэлдэг. “Les Cabinotiers Solaria Ultra Grand Complication” нэртэй цаг нь 41 нарийн бүтэцтэйгээр дээд амжилт тогтоожээ.
Мягмар гарагт /2025.04.01/ Швейцарт болсон “Watches and Wonders” худалдааны үзэсгэлэнд анх танилцуулагдсан тэрхүү цаг 1,521 эд ангитай аж. Тус бугуйн цаг цагийг гурван өөр хэмжүүрээр харуулдаг байна. Ердийн 24 цаг, дэлхий тэнхлэгээ тойрон эргэдэг хугацаа (24 цагаас дөрвөн минутаар бага байдаг), нарны өдрөөр цагийг харуулдаг аж. Мөн бусад олон үйлдэл дунд тус цаг нарны байрлал, өндөр, замнал, өнцгийг экватортой харьцуулж харуулдаг байна. Дээрээс нь 13 орд тэнгэрт хэзээ харагдахыг харуулсан хэсэгтэй аж.
1755 онд үүсгэн байгуулагдсан “Vacheron Constantin” нь мөн хамгийн нарийн бүтэцтэй халаасны цагны дээд амжилтыг эзэмшдэг. “Berkley Grand Complication” нэртэй цаг нь 63 зүйл харуулдаг нарийн бүтэцтэй юм.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn