Каннын дээд шагналыг Ираны найруулагч хүртлээ

48

78 дахь удаагийн Каннын кино наадмын дээд шагналыг Ираны найруулагч Жафар Панахигийн уран бүтээл хүртлээ. Тус наадмын уралдааны төрөлд 22 кино нэр дэвшсэнээс Панахигийн "It Was Just an Accident" кино шалгарч, Бямба гаригт (2025.05.24) болсон ёслолын ажиллагааны үеэр "Алтан далдуу модны бут" шагналыг авсан байна. Панахи Ираны засгийн газрыг шүүмжилсэн бүтээлүүдээрээ алдартай бөгөөд хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ.
Тэрбээр шагналаа авсны дараа үг хэлэхдээ, "Одоо хамгийн чухал зүйл бол манай улсын эрх чөлөө юм. Хүмүүст юу өмсөх, юу хэлэхгүй байхыг хэн ч зааж болохгүй" гэсэн байна.
Японы найруулагч Хаякава Чиегийн "Renoir" кино нэр дэвшсэн ч нэр хүндтэй шагналыг авч чадаагүй юм. Канн бол Венец, Берлинд зохиогддог дэлхийн гурван том кино наадмын нэг билээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn