Хоолны жор: Брокколи шөл

17

Хийхэд амархан бөгөөд хурдан, идэхэд хөнгөхөн эрүүл хоол хайж байна уу? Энэхүү брокколи шөл нь кето болон бусад турах дэглэм барьж буй хүмүүст тохиромжтой, өндөр амин дэмтэй хоол юм. Мөн хүүхэд хооллоход ч зохистой тэжээллэг шөл юм. (Порц:2)
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
  • Брокколи – 400 гр
  • Ус – 4 аяга (брокколиг давтал)
  • Сармис – 2 хумс
  • Давс, перц
Хачир:
  • Яншуй
  • Цөцгий
Хийх заавар:
1. Брокколигоо сайтар угааж жижиглэнэ.
2. Брокколи, сармис, тахианы шөл эсвэл устайгаа хольж, давсаар амтлан буцалгана. Тахианы шөл илүү амт оруулдаг ч байхгүй эсвэл цагаан хоолтон бол ус хэрэглэсэн ч болно. Брокколи өөрөө их амттай хүнсний ногоо.
3. Таван минут дунд зэргийн гал дээр буцалгаад, шөлөө шүүж авна.
4. Ногоогоо блэндэрт хийгээд, (эсвэл гар миксер ашиглаж болно) дээрээс нь шөлнөөсөө шаардлагатай хэмжээгээр нэмж, зутан болтол нь миксердэнэ.
5. Ингээд аягалаад зөөхий, яншуй, хүсвэл перцээр амтлаад боллоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn