Баянхошуу орчимд агаарын бохирдол ихтэй байна

415



Нийслэлийн агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 10:30 цагийн байдлаар Баянхошуу орчимд хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 479-д хүрчээ.

Мөн 100 айл, 1 дүгээр хороололд агаарын чанарын индекс 250-336 буюу их бохирдолтой байна. Монгол газар болон Ургах наран орчимд 111-118 буюу бага бохирдолтой байна. Харин бусад байршилд агаар хэвийн түвшинд байна.


Өнгөрсөн долоо хоногийн /12.07-12.13/ агаарын чанарын хяналт шинжилгээний дүн мэдээллээр Улаанбаатар хотын агаарын чанар ихэнхдээ бага түвшинд байсан байна. Гэхдээ нэгдүгээр хороолол орчимд бохирдолтой түвшинд хүрч байсан нь ажиглагджээ. 


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn