Д.Сумъяабазар: Хот руу орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 23-наас нээнэ

455
 
Цар тахлын улмаас эдийн засаг доройтсон учир энэ сарын 23-ны 06:00 цагаас ихэнх ААН-үүдийн үйл ажиллагааг нээхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хатуу хөл хориог энэ сарын 23-нд сулруулж,  57 чиглэлийг нийтлэг журмаар ажиллуулахаар болсон.
Харин саун массажны газрыг ажиллуулах боломжгүй. Ирэх даваа гаригаас ААН-үүдийг тусгай горимын дагуу ажиллахыг зөвшөөрнө. Улаанбаатар хот 21 их наяд төгрөгийн эдийн засагтай.
Хөл хорионы үед энэ эдийн засаг уналтад орсон. Тиймээс ААН-үүдийг нээж эдийн засгаа сэргээх бодлого барина. Мөн хоёрдугаар сарын 23-наас нийслэл руу орох гарах хөдөлгөөн нээлттэй болно. Ингэхдээ PCR шинжилгээтэй хүмүүсийг нэвтрүүлнэ.
12 хоногийн хөл хорио хамгийн эцсийнх нь байна гэж би өмнө нь хэлж байсан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Дахиж хөл хорио тогтоохгүй. Харин хороо, дүүрэгт хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно” гэж ярилаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn