Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

450
Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа уулархаг нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар салхитай байна.
2021 оны 03 дугаар сарын 29-ний 20 цагаас 03 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn