Улаанбаатарт бороо орно, 8-10 хэм дулаан байна

476
Нийслэлд үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 8-10 хэм дулаан байна. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи ширүүсэж, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 6 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Агаарын температур: Өдөртөө Алaтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсэж 6-11 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2021 оны 6 дугаар сарын 08-12 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. 9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn