Ханын материалын эцэст 712 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

320


НИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууц” төслийн талаар хэлэлцлээ. Нийт 30.2 сая ам.доллараар хэрэгжих төслийн байршил нь Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэстюм. Санхүүжилтийн 20 сая ам.доллар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.доллар нь Ногоон уур амьсгалын сангийн буцалтгүй тусламж, 1.3 сая ам.доллар нь бусад тусламжийн эх үүсвэрээс бүрдэнэ.Харин төсөл хэрэгжүүлэгч буюуНЗДТГ-аас3.9 сая ам.доллар гаргахаж.Хөнгөлөлттэй зээлийн хүү нь жилийн 1.17 хувь байна. 

Орон сууцныэнэхороололд 712 өрхийн2492 хүн амьдрахаар тооцжээ.Үүний 142 орон сууц нь түрээсийнх, 570 нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцньхөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдах юм. Мөн“Төлөвлөлтөд 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн талбайг тусгасан.Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрт тусгагдаагүй”-г Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүүхурлын үеэртанилцууллаа. 

Эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэн,орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилтойтөслийг 2025 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ.

Төсөлтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтэц нь хөгжсөн Налайх, Багануур, Багахангай дүүрэгтдээрхтэй ижил төстэй төсөл хэрэгжүүлэх нь зөв юм. Нэг төвт хотоос олон төвт хот хөгжүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд алсын дүүргээ анхаарч, нийгмийн дэд бүтцийн хүрэлцээ хангамжийг нь ашиглах нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, энэ төслийн хүрээнд 9 блок орон сууц барихаар төлөвлөж байна. Үүний 1-2 блокийг нь захын дүүргүүд рүү шилжүүлж болно. Цаашид орлогод нийцсэн орон сууц төслийг есөн дүүргийн хэмжээнд авч үзэж байхыг сануулъя” гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn