“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болод: Цар тахлын хүнд нөхцөлд төрийн байгууллага, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрүүд маш нягт уялдаа холбоотой ажиллах шаардлага гарч байна

261
Ард иргэдээ чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, монгол үнээний шимт сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой ууган үйлдвэр "Сүү” ХК нь 60 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жилийн дөрвөн улиралд 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчээс сүүгээ шинээр нь татан авч, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, хүнс үйлдвэрлэлийн салбартаа манлайлан ажиллаж байгаа билээ.
Тус компанийн Гүйцэтгэх захирал М.Болод:
Цар тахлын хүнд нөхцөлд төрийн байгууллага, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрүүд маш нягт уялдаа холбоотой ажиллах шаардлага гарч байна. Энэ уялдаа холбоог сайжруулахын тулд статистикийн бодитой мэдээллүүд бидэнд хэрэгтэй. Тоо баримт үнэн байснаар бодитой шийдвэр гардаг. Тэрхүү шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд болон хувийн хэвшлүүд төрийн бодлоготой уялдаж илүү өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. "Сүү” ХК-ийг төлөөлөөд бусад аж ахуйн нэгжүүдээ цахим тооллогодоо идэвхтэй хамрагдаарай гэж уриалж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn