АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвлөхүүд “Merck”-ийн эмийг хэрэглэхийг зөвлөжээ

331
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын/FDA/зөвлөхүүд “Merck”,“Ridgeback Biotherapeutics” компанийн судлаачдын хамтран гарган авсан “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгохыг зөвлөжээ. Хүнс, эмийн чанарын хяналтын газрын Нянгийн эсрэг эмийн зөвлөх хорооны гишүүдийн дунд явуулсан санал хураалт 13-10 саналын харьцаатай өндөрлөсөн байна. “Молнупиравир” эм нь өвчтөнүүдийн хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлийг 30 хувиар бууруулж байгаа юм.
Уг эмийг халдварын шинэ тэмдэг илэрснээс таван хоногийн дотор уувал илүү үр дүнтэй бөгөөд өдөрт хоёр ширхэгээр таван хоногийн турш уух ёстой байна. Гэхдээ хорооны гишүүд жирэмсэн эмэгтэйчүүдэд үүсэж болзошгүй эрсдэлд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
“Молнупиравир” нь судлаачдын гарган аваад буй “COVID-19”-ийн эсрэг үйлчилгээтэй цор ганц эм биш юм. Тухайлбал, “Pfizer” компани энэ сарын эхээр вирусний эсрэг эмэндээ зөвшөөрөл авах хүсэлт гаргаад байна. Хүнс, эмийн чанарын хяналтын газрын хувьд одоогоор уг эмэнд үнэлгээ хийх товыг хараахан гаргаагүй байна.
Одоо Хүнс, эмийн чанарын хяналтын газар Нянгийн эсрэг эмийн зөвлөх хорооны зөвлөмжийн талаар авч хэлэлцэнэ. Тус байгууллага нь хорооны зөвлөмжийг заавал дагах албагүй ч ихэвчлэн дагаж шийдвэр гаргадаг. Одоогоор “COVID-19”-ийг эмчлэхэд “Ремдесивир” эмийг ашиглаж байгаа ч үүнийг судсаар тарьдаг юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn