Гэр шатаж, хоёр иргэн амиа алджээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 45 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 24-ний өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Х-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт 44 настай эрэгтэй иргэн Х, 43 настай эрэгтэй Ж нар өртөж нас барсныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.