СХД-ын 81 дүгээр сургуулийн менежер хориг зөрчин спорт заал ажиллуулж байжээ

708

Сонгинохайрхан дүүргийн шуурхай штабын /7013-2926/ дугаартай утсанд 1 дүгээр хорооллын 81 дүгээр сургууль дээр үйл ажиллагаа явагдаж байна гэсэн мэдээллийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 22-ний орой 15 дугаар хороонд байрлах “Ирээдүй цогцолбор” сургуульд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар тус сургуулийн хичээлийн 2 дугаар байрны спорт зааланд сургалтын ахлах менежер захирлын зөвшөөрөлгүй нийт 9 хүүхдийг цуглуулж 1 цагийн 30000 /гучин мянган/ төгрөгөөр заалны үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn