Төрийн босго давахгүй ч түмний тархийг угаах нь
![](http://nutag.mn/uploads/posts/2020-04/1588221406_uih-ner-devshigch-6.jpg)
Хэдийгээр бие даан нэр дэвшинэ хэмээн сонгогдох эрхээ эдлэж буй боловч төрийн түшээ болох шалгуур үзүүлэлтийг нэмэхгүй бол хэн дуртай нь УИХ-ын гишүүн болно гэх мөрөөдлөө биелэл болгохыг хүсдэг болж. Үүний цаана тэдний материалыг хянахаас эхлээд цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд гарлагатайн дээр эз нь таараад нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авбал яах вэ.
Бие даах тухайгаа мэдэгдсэн Г.Баасан, М.Чингисхаан, Х.Бээжин, Л.Өнөрчимэг, Нара, Г.Майцэцэг, Ц.Пүрэвхүү, Ц.Амарбаясгалан, Г.Ганхуяг, М.Ичинноров гээд цахим орчинд нөлөөлөл ихтэй, тэмцэгчдээс эхлээд төрд зүтгэчих боломжит хэн нэгний саналыг хуваах, сонгогчдыг төөрөгдүүлэх зэргээр нөлөөх нь гарцаагүй. Тэгэхээр бие даагчдийн хувьд энэ удаагийн сонгуульд сонгогчдын тархийг угааж, санал хуваах зорилготойгоор олноороо бүртгүүлж байх магадлалтай. Өмнөх буюу УИХ-ын 2020 оны сонгуульд нэг тойрогт ижил нэрт амьдаанууд өрсөлдсөн түүх нэлээд бий. Түүнчлэн намуудын хагарал, хувийн үзэл бодолдоо үнэнчээр үлдэх гэсэн бодлоготой хүмүүсийн сүрийг ч дарж байгааг үгүйсгэх аргагүй. Товчхондоо бүгд “БИЕ ДААГЧ” гэдэг статустай гэсэн үг. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд аснуудаас эхлээд одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ч бие даахаар бүртгүүлээд байгаа билээ.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn