Энэ жилийн магнай хүлгүүд

342

Б.ДАРЬСҮРЭН
 
Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан Хүй мандлын торгон ногоон дэнжид болж өндөрлөлөө.
 
Хязаалан
Уралдаанд 411 хязаалан бүртгүүлснээс 306 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Ингээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Д.Одхүүгийн  зээрд морь түрүү магнай боллоо.
Аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр үрээ, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайгийн хээр үрээ, дөрөвт Т.Гантөмөрийн зээрд үрээ, тавд Төв аймгийн Алтанбулаг сумын Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр үрээ орлоо.
Шүдлэн
412 хурдан шүдлэн бүртгүүлснээс 233 нь гараанаас гарав. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайханы тогоруу зээрд түрүү магнайд ирсэн бол Баянгол дүүргийн уяач Д.Батбаярын хул үрээ аман хүзүүдлээ. Төв аймгийн Зуунмод сумын уяач С.Батдоржийн халтар шүдлэн гуравт, Дорнод аймгийн алдарт уяач С.Галтын хонгор халзан үрээ дөрөвт, Завхан аймгийн   Цагаанчулуут сумын Б.Баярдоржийн хээр шүдлэн айргийн тавд хурдаллаа.
Азарга
Төв аймгийн Баян сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Б.Нямжавын хээр азарга түрүүлж, торгон жолоогоо өргөлөө. Уралдаанд 283 азарга бүртгүүлснээс 202 шандаст хүлэг гараанд гарсан байна. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Х.Аминхишигийн хүрэн халзан, айргийн гуравт "Шунхлай" группийн Ерөнхийлөгч П.Батсайханы зээрд халзан хурдаллаа.
Дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Ууганбаярын хүрэн, тавд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Монгол Улсын Манлай уяач Г.Батболдын халтар тус тус айрагдлаа.
Их нас
Их насны морьдын уралдаанд 423 морь бүртгүүлснээс 330 нь гараанд гарчээ. Тэргүүн магнайд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн дүүгүүр хээр орсон юм. Харин Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Г.Чинзоригийн халтар аман хүзүүдлээ. Гуравт, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан морь орсон бол дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын бор халзан хурдлав. Тавд тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн халиун орлоо.
Соёолон
Монгол түмний шимтэн үзэж, хамгийн ихээр хайрлан билэгшээдэг Соёолон насны морьдын уралдаанд 344 соёолон бүртгүүлснээс 250 шандаст хүлэг гараандаа гарчээ.
Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаярын халтар түрүү магнайд хурдалж, торгон жолоогоо өргөлөө. Аман хүзүүнд, Хөвсгөл аймгийн Алдарт уяач Б.Отгонсэлэнгийн саарал
Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Алдарт уяач Н.Нацагдоржийн хээр халзан
Дөрөвт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн З.Жавхлангийн хүрэн
Тавд, Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзан айрагдлаа.
Даага
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр цэнгэл наадмын зургаан насны хурдан морьдын уралдаан дааганы уралдаанаар өндөрлөлөө. Нийт 284 даага гараанд гарснаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Б.Болдбаатарын хээр даага түрүү магнайд хурдаллаа.
-Аман хүзүүнд, Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул Ж.Энхжаргалын хүрэн
-Айргийн гуравт, Төв аймгийн Угтаалцайдам сумын "Тайган Алтай" ХХК-ийн захирал П.Баярбатын халтар
-Дөрөвт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Алдарт уяач П.Даваанямын хээр халзан
Тавд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даага тус тус хурдалж айрагдан торгон жолоогоо өргөлөө.
Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай
Түрүүлж, айрагдсан морьдоос өөрцгүй хайр татам хүлэг бол "энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай" хэмээн бэлэгшээдэг даага билээ. Өнөө жилийн баян ходоодоор Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн Л.Эрдэнийн хээр даага тодорлоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn