Мал нь өсөж, малчин нь багадав

516

Сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо эрс буурч байгаа талаарх мэдээлэл газар авах болжээ.  Малын тоо толгой, үржил шим, ашиг тустай байдалд чухалчлан анхаардаг атлаа мал малладаг “хүн” рүү чиглэсэн бодлого хаягдчихсан байгааг олон олон баримтаас харж болно. Малнаасаа дордсон хүн гэж байхгүй баймаар.
Дээрх асуудалтай холбогдуулан Говь-Алтай аймагт Засаг дарга О.Амгаланбаатар нэгэн ярилцлагын үеэр “Хөдөө орон нутгийн малчдын ихэнх хэсгийг ахимаг насны иргэд эзэлж байна. Харин хөдөө амьдарч буй залуусын хүйсийн харьцаа алдагдчихсан. 10 залуу ирлээ гэхэд 1-2 нь эмэгтэй байна” гэж хэлсэн байдаг. Тэрбээр үүнтэй холбогдуулан "Алтайн залуус" чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд тус үйл ажиллагааны зорилго нь гэр бүлгүй залуусыг танилцуулах хэмээн тайлбарлаж байв. Харин нийгмийн сүлжээнд дээрх чуулга уулзалтыг инээдэм, ханиадам болгон хошигносоор. Үнэн хэрэгтээ залуу малчдын тоо буурч байгаа нэг шалтгаан нь эмэгтэй малчид ховордож байгаа явдал яах аргагүй мөн.
Түүнчлэн Баянхонгор аймагт өнгөрсөн оны байдлаар 15-34 насны залуу малчдын тоо нийт малчдын 30 хүрэхгүй хувийг эзэлж байна гэх статистик мэдээлэл гарсан байдаг. Тус аймагт 2000 онд нийт малчдын 60 гаруй хувийг 35-аас доош насны залуу малчид эзэлж байсан юм. Энэ мэтчилэн малнаасаа давсан малчны асуудал аймаг сум бүрд энгийн үзэгдэл болжээ. Малчдын нас ахимагжиж, малын тоо нэмэгдэж буй шууд хамаарал нь эдийн засгийн ухаанаар Стагфляци /ажилгүйдэл, инфляц зэрэг өсөх үзэгдэл/ юм.
Эцэст нь бид чинь 90 сая малтай мөртлөө малчингүй үлдчихвий гэх болгоомжлол төрнө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn