Дахин нэг цагдаа эмэгтэй жолоочид алгадуулжээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр замын хөдөлгөөнд зорчин явахдаа дүрэм зөрчсөн жолооч эмэгтэйд шаардлага тавьсны төлөө замын цагдаагийн албан хаагч алгадуулсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан билээ.Тухайн эмэгтэй жолоочид зөрчлийн хэрэг нээн хэргийг шалгаж байгаагаас гадна жолоодох эрхийг гурван сараар хасч, 250 мянган төгрөгийн торгууль ногдуулсан юм.
Жолооч эмэгтэйн эл үйлдэл, замын цагдаагийн энгэрийн камерийн бичлэгт үлджээ. Ийнхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
http://dorgio.mn/p/117674