Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”
Шинэ залуу дуучин Emma-гийн анхны уран бүтээл болох “Feel Free” дуу мэндэллээ. “Feel free” дууны аяыг “Ocean Grey” хийсэн бол үгийг FireBird бичжээ. Дууны клипийг “Bowtie” студи бүтээсэн бол, нүүр будалтыг “Anara’s make up хийсэн байна.Мөн стиль имижийг “Futuristic type” хамтарч ажиллажээ. Дуучин Emma-гийн хувьд тэрээр өмнө нь хэд хэдэн уран бүтээл дээр продюссер, дуучин Ангирмаатай ажиллаж байсан бөгөөд өсч яваа шинэ залуу уран бүтээлч юм. “Feel free” дуу нь Emma-гийн бие даасан анхны соло уран бүтээл. Ингээд түүний “Feel free” бүтээлийг хүлээн авна уу.