Имарт Хайпермаркет нь “ТОП-100” Аж Ахуйн Нэгжээр дахин шалгарлаа

530
Монгол Улсын Засгийн Газар болон МҮХАҮТ-аас жил бүр хамтран зохион байгуулдаг Монголын “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг өргөмжлөн шалгаруулах үйл ажиллагаа  цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Имарт нь 2016 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөл тухайн жилдээ Монголын “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийн нэгээр шалгарч жил бүр байраа улам ахиулсаар 2020 онд “ТОП-100” ААНэгж 52-рт жагсан өргөмжлөгджээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн шинэ бүтээн байгуулалтын ажлыг жил бүр өрнүүлэн одоогийн байдлаар Улаанбаатар хотод 3-н салбар, 1800-н тогтвортой ажлын байрыг бий болгон ажиллаж байна.
Имарт Хайпермаркет Гүйцэтгэх Захирал Л. Жавзмаа
Дэлхийн дэвшилтэт технологийг ашиглан Emart online худалдааны салбарын төслийг амжилттайгаар эхлүүлсэн нь цаг үеийн хүнд нөхцөл байдалд хамгийн тохирсон үйлчилгээ болоод байгаа юм.
Тус шалгаруулалтыг Сангийн яам, Гааль,Татварын Ерөнхий газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, албан ёсны мэдээ тайланд үндэслэн шалгаруулдаг ба байгууллагуудын борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгийн хэмжээ, ашгийн хэмжээ, ажилтнуудын тоо гэсэн үндсэн 5-н шалгуураар шалгаруулан жагсаадаг. Имартын хувьд өнгөрөгч онд 700- н ажлын байр бий болгосон улсдаа 10 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь “ТОП-100” Аж Ахуйн Нэгжээр шалгарах үндсэн нөхцөл болсон.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn