Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

198


Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нд Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна. Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Ирээдүй хойч үеийнхээ аюулгүй байдлын төлөө дэлхийн тэргүүлэх салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэе” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг.
Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 57 жинхэнэ гишүүн, 18 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.
Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.
ОУИХБ-ын Ерөнхий ассамблейгаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь иргэний хамгаалалтын албадын үүрэг болох хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Мөн ОУИХБ-аас Иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл, эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, онцгой хувь нэмрээ оруулсан албан хаагчийн гавьяат үйлсийг үнэлэн урамшуулах зорилгоор тус байгууллагын “Баатар одон”-г 1997 оноос гишүүн орнуудын хүрээнд олгож эхэлсэн байна.
Манай орны хувьд 1999 оноос эхлэн иргэний хамгаалалт болон гамшгаас хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан 1 албан хаагч ОУИХБ-ын “Удирдагч” одон, 19 албан хаагч “Баатар” одонгоор шагнагджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn