Сергей Лавров: Барууны утсан хүүхэлдэй болсон Зеленскийтэй биш, түүний эзэдтэй ярилцах ёстой

187

“Өрнөдийнхөн болон оросууд эцэстээ санал зөрөлдөөнөө хэлэлцэхээр сууна, гэхдээ энэ яриа хэлэлцээг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй биш, харин түүнийг далдлагч болгон ашиглаж байгаа хүмүүстэй хийх ёстой” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баасан гарагт мэдэгджээ. Лавров Энэтхэгийн Гоа хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Хурцадмал байдлыг зөвхөн Украины мөргөлдөөнийг царцаах замаар намжаах боломжгүй гэдгийг дэлхийн олон улс орон улам бүр ухамсарлаж байгаа. Болж буй үйл явдлууд нь геополитикийн шинж чанартай гэдгийг бүгд ойлгож байна. Гополитикийн гол асуудал буюу барууны орнууд ноёрхлоо тогтоож, бусад оронд өөрийн хүслийг тулгах гэсэн асуудлыг шийдэхгүйгээр Украин болон дэлхийн бусад орны хямралыг шийдвэрлэх боломжгүй" гэжээ. Оросын дипломатч хоёрдугаар сарын сүүлээр гаргасан Украины асуудлыг улс төрийн аргаар зохицуулах 12 зүйл бүхий Хятадын төлөвлөгөөг онцолжээ. Энэ талаар тэрбээр "Мэдээж энэ бүхнийг барууны утсан хүүхэлдэй болсон Зеленскийтэй биш, харин түүний эзэдтэй шууд ярилцах ёстой" гэсэн байна.  Харин  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Киев, Москвагийн хооронд энхийн хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдэж, ийм яриа хэлэлцээ нь Орос аливаа асуудлыг өөрийн талд соёрхон батлахад л тусална хэмээсэн юм.
Өнгөрсөн намар Орост нэгдэхийн төлөө саналаа өгсөн Украины  дөрвөн бүс нутгийн шинэ статусыг хүлээн зөвшөөрвөл Киевтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ Москва мэдэгдсэн.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn